БНСУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын эсрэг 2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна. БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд анхаарна уу.
- БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт аялсан БНСУ болон гадаадын иргэд БНХАУ-аас шууд болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин БНСУ-д ирэх тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй.
- БНСУ-ын хилийн мэдүүлэх хуудсанд БНХАУ-ын Хубэй мужид аялсан тухайгаа тэмдэглэсэн иргэн, Хубэй мужийн захиргаанаас олгосон гадаад паспорттай хятад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх,
- Ухань хотод суугаа Ерөнхий консулын газраас өмнө олгосон БНСУ-ын визийг түр хугацаагаар хүчингүйд тооцох,
- БНХАУ болон бусад гуравдагч орноор дамжин ирж байгаа солонгос болон гадаадын иргэдийг БНСУ-ын хилээр тусгай журмын дагуу нэвтрүүлнэ.
- Иргэдийг тусгай гарах гарцаар гаргах бөгөөд БНСУ-д оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг газар дээр нь шалгаж, нягтална.
- Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд гадаадын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог байсан зохицуулалтыг түр хугацаагаар зогсоов.
- БНХАУ-д буй БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэдэд тавих шаардлагыг чангатгах болно. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээний баримтыг шаардах болно.
- БНСУ-ын Цагаачлалын алба, Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх албанаас хамтран 1345 шуурхай утсаар тус улсад буй гадаад иргэдэд зориулан 20 хэл дээр шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.