Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж, өнөөгийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Саналын хуудсуудын 99 хувийг тоолж дууссаны дараа Т.Эрдоган сонгогчдын 52.6 хувийн санал авч, ялалт байгуулсан байна. Харин түүний гол өрсөлдөгч болох сөрөг хүчний Ардын бүгд найрамдах намаас нэр дэвшигч Мухаррема Инже 30.7 хувь, курдуудын талыг баримтлагч "Ард түмнүүд ардчилал нам"-аас нэр дэвшигч Селахаттин Демирташ 8.4 хувь, "Сайн нам"-аас нэр дэвшигч Мераль Акшенер 7.3 хувийн санал авчээ.
Мөн тус улсын парламентын сонгуульд эрх баригч "Шударга ёс, хөгжлийн нам" 42.4, "Үндэсний хөдөлгөөний нам" 11.1 хувийн санал авснаар тэднийг нэгтгэдэг "Ард түмний эвсэл" 53.5 хувийг авч, парламентад олонхи болж байна.
Харин сөрөг хүчний Ардын бүгд найрамдах нам 22.7, Сайн нам 10.0, Аз жаргалын нам 1.4 хувийн санал авснаар тэднийг нэгтгэдэг “Үндэсний эвсэл” 34.1 хувийн санал авсан аж.