ОХУ-д 21 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл тус наадмын үеэр БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар “уулзжээ”.
Гэхдээ жинхэнэ төрийн тэргүүнүүд бус тэдний дуураймал хувилбарууд нь уулзсан аж. Ховард Экс гэгч эр Умард Солонгосын төлөөллүүд БНСУ-д болсон Өвлийн олимпын үйл ажиллагаанд оролцохоос эхлээд БНСУ-БНАСАУ, АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн уулзалт хүртэлх бүхий л томоохон үйл ажиллагааны туршид Ким Жон Унтай адил хувцаслан, олны анхаарлыг татах болсон юм.
Харин тэрбээр энэ удаа мөн л Ким Жон Уны дүрд хувиран ОХУ-д болж буй Хөлбөмбөгийн ДАШТ-ийн ОХУ-Уругвайн тоглолтыг үзжээ.