ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөлбөмбөгийн өсвөрийн тамирчид хоёр хоног хонгилд  бүгжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-26

Тайландын хойд этгээдэд ширүүн бороо үргэлжлэн орж, үер буусны улмаас Хөлбөмбөгийн өсвөрийн тамирчин хоёр хоногийн турш хонгилд гацжээ.

Мьянмар, Лаостай хиллэдэг, Чиан Рай мужийн цэнгэлдэх хүрээлэнгийн доорх хонгилд Хөлбөмбөгийн багт харьяалагддаг 11-16 насны 12 хүүхэд, нэг дасгалжуулагчийнхаа хамтаар энэ сарын 23-наас хойш үерийн усанд хашигдан гацсан байна. Улмаар мэргэжлийн шумбагчид гурван км орчим үргэлжлэх хонгил руу орж, хүүхдүүдийг гаргажээ. Одоогоор өөр хүн хонгилд гацсан эсэхийг шалгаж байгаа аж.

Хүүхдүүд үдэш болтол хөлбөмбөгийн бэлтгэл хийгээд, харих замдаа ийн усанд гацсан байна. Энэ талаарх дуудлагыг нэг хүүхдийнх нь ээж Онцгой байдлын албаныханд өгчээ.