ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

12 насандаа Шатрын их мастер цол хүртжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-26

Энэтхэгийн Праггнанандха Рамешбабу гэх хүү 12 нас 10 сар 13 хоногтойдоо шатрын их мастер цол хүртжээ. Түүнээс өмнө ийм насандаа их мастер цол хүртсэн ганц л хүн байдаг гэнэ. Тиймээс насны үзүүлэлтээрээ тэрбээр хамгийн залуудаа шатрын их мастер болсон хоёр дахь хүн болж байгаа аж.

Хүүгийн аав нь банкир бөгөөд эдүгээ 53 настай гэнэ. Тэрбээр хүүгээ өдөр бүр зургаан цагаар шатрын бэлтгэл хийлгэдэг байжээ. Праггнанандха Рамешбабу дөрвөн настайгаасаа хойш шатрын спортоор хичээллэж эхэлсэн байна.

Өмнө нь 2002 онд Украины Сергей Каржакин гэх хүү 12 нас долоон сартайдаа тус цолыг авч, түүхэн рекорд тогтоож байсан юм. Түүний амжилтыг өнөөдрийг хүртэл хэн ч эвдэж чадаагүй байна.