Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулахаар болсон билээ. Тусгай үүргийн нислэгээр зорчих иргэдийн бүртгэлийг Сөүлд байгаа “МИАТ” компанийн төлөөлөгчийн газарт утсаар болон цахимаар бүртгэх аж. Тус бүртгэлд жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэд, хүнд өвчтэй, хагалгаа хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд бүртгэх юм байна. Түүнчлэн бүх зорчигчид Covid-19 халдварын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай ажээ.