Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц өнөөдөр 08:40 цагт Сөүл рүү хөөрсөн юм. Тус нислэгээр 250 гаруй зорчигч эх орондоо ирнэ. Онгоц өнөөдөр орой 17:00 цагт Улаанбаатарт газардах аж. Зорчигчдын 30-40 хувь транзит нислэгээр зорчсон иргэд гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн билээ.