ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө 

Б.ГАНЗОРИГ
2020-04-11

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 19. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР 

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө 

Наран ургах, шингэх: 06.10-19.36 

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.