ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-д гарсан онгоцны ослын дүгнэлт гарчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-27

ОХУ-ын Москва хотын Домодедовогийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн Антонов-148 нисэх онгоц өнгөрөгч хоёрдугаар сарын 11-нд осолдож, дотор нь сууж явсан 71 хүн бүгд амиа алдсан билээ.

Тэгвэл тус онгоцны ослын шалтгааныг тодруулах хяналт, шалгалтын ажлын дүгнэлт гарсан байна. Тодруулбал, нисэх багийн ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас онгоц осолдсон гэж мөрдөн шалгах ажилтнууд дүгнэсэн аж.

Онгоц хөөрөх үед нисгэгчид хөдөлгүүрийн дулаан мэдрэгчийг ажиллуулаагүйн улмаас хөдөлгүүрийн зарим хэсэг хөлдөж, улмаас осолдсон нь сүйрсэн онгоцны хар хайрцагны өгөгдөлд бичигдсэн байжээ.

Осол болох үед онгоцонд 65 зорчигч, нисэх багийн зургаан ажилтан зорчиж явсан юм.