ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-15

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарласан юм. Тэрбээр “”Сонгдо” эмнэлэгт өчигдөр хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Тухайлбал, “Сонгдо” эмнэлэгт, нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээнд орлоо. Хоёр иргэнээс PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй. PCR буюу лабораторийн шинжилгээ баталгаатай нь гэсэн үг. ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын 19, Дундговь аймгаас ирүүлсэн таван сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн байна” гэлээ.