ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Амгалан: Нийслэлд 1600 орчим олон нийтийн цагдаа ажиллуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-16

Улсын Онцгой комиссын “Шуурхай штаб”-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан “Улаанбаатарт 1600 орчим олон нийтийн цагдааг ажиллуулахаар хотын захиргаа болон Нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэсэн. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх үүрэгтэй.

Хороо хэсгийн ахлагч нар цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм.Онцгой байдлын штабаас тусгаарлалтаас гарч байгаа иргэдэд хяналт тавих, шилжүүлэх журам гаргаж байна. Монгол гэрт, хашаа байшинд, нэг өрөө байранд амьдардаг хүмүүс өөрсдийгөө яаж тусгаарлах талаар боловсруулж, мөрдүүлнэ. Тусгаарлалтаас гарсан 13 иргэн олдохгүй байна гэсэн нь ташаа мэдээлэл” гэлээ.