Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ОХУ-аас ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд дахин нэг хүнээс коронавирус илэрсэн. Монголд халдвар авсан хүний тоо 31 боллоо, үүнээс таван хүн эдгэрч эмнэлгээс гарсан. мөн “Сонгдо” эмнэлгээс ирсэн хоёр хүний цусанд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд илрээгүй. Тэгэхээр энэ хүмүүс коронавирусийн халдвар аваагүй гэсэн үг. Эрүүлжиж эмнэлгээс гарсан таван хүний цусыг банканд хадгалж, дахин шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн. Бид тандалт, эмчилгээнээс гадна судалгаа шинжилгээний ажлыг үргэлжлүүлж байна” гэсэн юм.