НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулна. Тиймээс иргэд өнгөрөгч гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 23:59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 30 сая төгрөг хожих юм.