ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Манай улсад 1227 хүн ажиглалтад байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-19

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 оронд COVID 19-ийн улмаас 2,330,967 өвчилж, 160,765 хүн нас барж, 596,537 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. COVID 19-ийн улмаас дэлхий даяар 1.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөлийн хувьд АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Турк улсуудад голомтлон тархаж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 1,785 тохиолдол бүртгэгдэж нийт өвчилсөн хүний тоо 36,793, нас барсан 113 тохиолдол бий. Тус улсад өвчлөлийн цөм нь Москва хот болоод байна. Москва хотод 2,649 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэл насны хүмүүс байна.

Энэ сарын 22-ноос эхлээд зөвшөөрөлгүй бол метронд суулгахгүй байхаар болжээ. Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зарлиг гаргаад визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийн зургадугаар сарын 15 хүртэл сунгах шийдвэр гаргасан. Харин манай улсад ажиглалтад 1227 байна. Өчигдрийн хувьд 226 гарсан ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байруудад дөрвөн их эмч, 27 дадлагжигч эмч ажиллаж байна” гэлээ.