ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэтхэгт хуванцар сав ашиглавал 5000 рупигээр торгоно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-27

Энэтхэгийн Мумбай хотод энэ сарын 23-наас нэг удаагийн хуванцар сав  ашиглахыг хоригложээ. Гэвч, уг шийдвэрийг “Бургер Кинг”, “Мак Доналдс”, “Старбакс” зэрэг 132 сүлжээ дэлгүүрийн салбар зөрчсөн нь тодорхой болсон байна.

Хуванцар сав ашиглахыг хориглох тухай Засгийн газрын шийдвэрийг  аж ахуй нэгж, хувь хүн нэг удаа зөрчсөн тохиолдолд 5000 рупи, удаа дараа зөрчвөл 25000 рупигээр торгож, гурван сар хорих ялаар шийтгэх юм байна.

Түүнчлэн, зөвхөн Мумбай хотод 8000 гаруй үйл ажиллагаа эрхлэгчийг шалгалтад хамруулахад 700 кг хуванцар сав, хэрэглэлийг хураан авсан байна.  Энэтхэг 2022 он гэхэд хуванцар савыг  хэрэглээнээс бүрэн халахаар ажиллаж байгаа аж.