НӨАТ-ын энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд өнөөдрөөс орж эхэллээ. Эхний ээлжинд 869 мянган иргэн 35.8 тэрбум төгрөгийг авах аж. Түүнчлэн Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулсан бөгөөд улирлаар олгохоор болсон билээ.
Буцаан олголтын дараах байдлаар олгож эхэлнэ.
• Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
• Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
• Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
• Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан Олгоно.