ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УБ-Дархан-Сэлэнгэ чиглэлийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хаалаа

Б.ГАНЗОРИГ
2020-04-21

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж хуралдаанаас гарсан шийдвэрийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал танилцууллаа. Тэрбээр "Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос шинэ коронавирус халдвар илэрсэн. Иймд энэ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа" гэлээ.