УОК-оос Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг өчигдөр орой 21:00 цагт бүрэн хаах шийдвэр гаргасан юм. Замын хөдөлгөөнийг энэ сарын 25-ны 06:00 хүртэл хаахаар болсон билээ. Энэ шийдвэр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хэрэгжиж эхэлсэн байна. Энэхүү шийдвэрийн талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас бусад тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй. Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай, Өлзийт, Баруунтуруун, Эмээлт, Гүнтийн товчоод болон 361-ийн гармаар орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан.Урд шөнө 01:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийг асуумж авч нэвтрүүлсэн. Түүнээс хойш нийслэл хот руу тээврийн хэрэгслийг нэвтрүүлээгүй” гэлээ.