“Соёмбот” ууланд гал гарчээ. Одоогоор галыг унтраахаар гурван ангийн 16 албан хаагч ажиллаж байгаа аж. Галын талаар албаныхан "Дөрвөн авто машин техник хэрэгсэлтэй 16 алба хаагч ажиллаж байна. Галын шалтгаан тодорхойгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.