ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хур тунадас орохгүй

Б.ГАНЗОРИГ
2020-04-25

Өнөөдөр нийт нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус байна.

Өдөртөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.