Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын тээврийн жолоочоос СoVid19 илэрсэн юм. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу орох, гарах зорчих хөдөлгөөнийг энэ сарын 21-ний 21.00 цагаас өнөөдрийн 06.00 цаг хүртэл хязгаарласан юм. Харин халдварын тохиолдлын хавьтлуудаас коронавирус илрээгүй учир хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой гэж үзсэн юм. Улмаар өнөөдрийн 06.00 цагаас аймаг, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ.