ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг хэсэгчлэн хаана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-25

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил энэ сарын 4-нд эхэлсэн билээ. Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах аж. Тиймээс Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг хэсэгчлэн хаахаар болсон байна.