ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлд 900 мкв талбайг зүлэгжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах, сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд сул шороо ихтэй зүлэгжүүлэлт, иж бүрэн ногоон байгууламж, ойн төгөл хийх шаардлагатай 157 байршлыг тогтоож ногоон байгууламж хийж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд одоогийн байдлаар Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын Элчин сайдын яам болон БНЭУ-ын Элчин сайдын яамны урд талбай, Монгол Улсын Консерватори /Хөгжим бүжгийн коллеж/-ийн урд, зүүн талбай дагуу нийт 66 ширхэг том оврын нарс мод, 113 ширхэг гацуур мод тарьж 120 ширхэг боролзгоноор 376 урт метрийн ургамалан хашлага үүсгэж түүнийгээ троссон хашлагаар хамгаалж хийж гүйцэтгэсэн байна. Мөн дээрх байршлуудад тэхийн шээг, голт бор, монос, нохойн хошуу зэрэг 105 ширхэг гоёлын мод бутыг тарьж 900 мкв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөжээ.