Дэлхий дахинд даваа гарагийн байдлаар халдварын тохиолдол 73.8 мянгаар нэмэгдэж, нийтдээ 2.993.3 мянгад хүрчээ. Нийт на барсан хүний тоо 206.9 мянга, эдгэрсэн хүний тоо 877.4 мянгад хүрсэн аж.
Халдварын тархалтаар тэргүүлж байсан АНУ-д тоо нь буурсан бол Герман, Испани зэрэг улс орнуудад эдгэрэлт нэмэгдсэн сайхан мэдээ дуулдлаа. Гэвч АНУ халдварын тоогоор тэргүүлсээр байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн шөнийн дотор 26.1 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, шинээр 1140 хүн нас барсан байна. Харин манай хөрш ОХУ-д 6361 шинэ тохиолдол бүртгэгдэж, 66 хүн нас барсан. Их Британи 4500, Бразил 3591, Испани улсад 2870 шинэ тохиолдол тус, тус бүртгэгджээ.
Өнгөрсөн шөнө Испани улс 288, Итали 260 хүн, Франц 242 хүнээ энэхүү вирусээр алджээ. Халдварын тархалт ихтэй байсан боловч тархалтыг намжааж чадаж байгаа зарим улс орнуудад шинээр нэмэгдсэн тохиолдлууд хамгийн бага бүртгэгдэж байна. Тухайлбал, анхдагч голомт улс болсон БНХАУ-д 11, БНСУ-д 10, Норвеги улсад 18, Люксембург 12, Исланд хоёр тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнууд ч халдварын тархалтыг хязгаарлаж чадсан бололтой.