Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Нийслэлийн эх хүүхдийн төв буюу 300 ортой төрөх эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын үeийн дадлага сургуулилтыг тус эмнэлэгт хийхээр болжээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Коронавирусийн халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 40 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй ээ. Эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллах ёстой" хэмээлээ. Тиймээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор энэ сарын 06- 08 ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтыг хийх аж.
Энэхүү дадлага сургуулилтыг хэд хэдэн хэсэгт хийх бөгөөд Эх хүүхдийн 300 ортой эмнэлэгт 100 ор дэлгэх дадлага сургуулилт бэлэн байдлыг Эрүүл мэндийн сайд газар дээр нь үзэж танилцсан нь энэ юм. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд ийм том талбайтай эмнэлэг баригдаагүй. Зүтгэсэний эцэст ашиглалтад оруулж чадлаа энэ Засгийн газрын томоохон амжилт болж байна.