Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр вирус судлалын таван лабораторид нийт 307 шинжилгээ хийлээ. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн зургаан хүнд коронавирусийн халдвар илрээгүй. “Петрочайна Дачин тамсаг” компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Түүнээс халдвар илрээгүй. Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол 41 боллоо. 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан” гэлээ.