ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Мөнхтүшиг: 28 улсаас 800 иргэнийг татан авлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-05

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаад улс руу хамгийн сүүлд гурван удаагийн тусгай нислэг хийлээ.  Тус нислэгүүдээр нийт 28 улсаас 800 иргэнийг татан авлаа. Зөвхөн транзит зорчигч авсан хоёр нислэгийн хувьд зохион байгуулалтын ажил маш хүндрэлтэй байлаа. Улс орнууд хилээ хаасан, хөл хорио тогтоосон энэ үед эдгээр улсуудад байгаа ЭСЯ, Консулын газрууд маш сайн анхаарч ажилласан. Иргэдийг татан авах ажлыг зохион байгуулсаар байгаа ч өнөөдрийн байдлаар 10076 иргэн гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа. Мөн гадаадын 24 орны нийт 132 иргэнд Монголоос эх орондоо буцах боломжийг олгож, явууллаа. Удахгүй УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна” гэлээ.