“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг АТГ-аас саатуулжээ. Тэрбээр одоо хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа аж. Хэргийг сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээлэл өмнө нь нийтлэгдэж байсан билээ. Энэхүү мэдээллийг анх нэр бүхий УИХ-ын гишүүд ил болгож, АТГ түүнийг шалгуулахаар хандсан юм. Тиймээс энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.