ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрсөн эцгийнхээ аминд хүрч, цогцсыг нь нуусан байжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-06

Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ суманд төрсөн эцгийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.  Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад, дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сумын иргэн 39 настай, эрэгтэй Н ор сураггүй алга боллоо гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн аж. Тус мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад Н гэгч нь дөрөвдүгээр сарын 22-ны өдөр архидан согтуурсан үедээ гэртээ агсам тавьж маргаан үүсгэжээ. Үүнээс үүдэн ууган хүү нь аавтайгаа маргалдаж,  амь насыг нь хохироосон байна. Харамсалтай нь төрсөн эцгийнхээ аминд хүрсний дараа ул мөрөө далдлах зорилгоор амь хохирогчийн цогцсыг нуусан байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.   Тус хэргийг аймгийн цагдаагийн газар шуурхай илрүүлэн, шалгах ажиллагаа үргэлжилж байна.