Маргааш буюу пүрэв гарагт нийтлэгдэхээр төлөвлөж буй хар жагсаалтын баримт бичигт Монгол Улсыг багтаахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Европын холбооны комисс Мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэх зэргээс үүдэн санхүүгийн эрсдэл хүлээгээд байгаа улсуудын жагсаалтад Багамийн арлууд, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Монгол, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэсэн есөн улсыг нэрлэж, Европын холбооноос гаргахаар бэлтгэсэн жагсаалтад оруулсан байна.
Жагсаалтад орсон улс орнууд "Холбооны санхүүгийн системд ихээхэн аюул заналхийлж байна" хэмээн өөрчлөлт оруулах гэж байгаа баримт бичгийн төсөлдөө дурджээ.
ЕХ-ны хуулийн дагуу банкууд болон санхүүгийн болон татварын бусад компаниуд жагсаалтад орсон улс орнуудтай харьцах харилцагчдаа илүү нарийвчлан судлах үүрэгтэй болж байна. Монгол Улсын тухайд өмнө нь 2017 оны сүүлээр энэхүү жагсаалтад 10 улсын хамт орсон.
Гэвч, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын уйгагүй зүтгэл, олон арван баримт бичгүүдийг явуулсны үр дүнд 2018 оны нэгдүгээр сард ЕХ-ноос явуулсан баримт бичгүүдийг улсынхаа эдийн засагт хэрэгжүүлсэн, татварын бодлогоо шинэчлэх амлалт өгсөн зэрэг шалгуураар жагсаалтаас гарч, “Саарал жагсаалт”-ад орж байсан юм. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх ажлууд нь үр дүнгээ өгөөгүй, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэл хэвээр байна гэж тэд үнэлжээ. Мөн манай улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчид хар тамхины наймаанд ихээр холбогдож байгаа нь хамгийн том шалтгаан болов.