“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах штабын дадлага сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийг хөл хорио тогтоох сургууль болон Буянт-Ухаа спортын ордонд 300 ортой эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвд хээрийн эмнэлэг дэлгэх дадлагууд тус тус болох юм.
Хөл хориог Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – “Хүрд” компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт тогтооно.
Сургуулийн удирдагчаар Улсын онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллаж байна.