ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малайзын экс Ерөнхий сайдын гэрээс 12 мянган алтан эдлэл олджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-28

Малайзын цагдаагийн газраас асар их хөрөнгийг хууль бусаар завшсан гэх хэрэгт экс Ерөнхий сайд Нажиб Разакийг сэжиглэн гэрт нь нэгжлэг хийж, алтан эдлэл, үнэтэй брэндийн цүнх, тансаг зэрэглэлийн цаг, бэлэн мөнгө тэргүүтнийг хураан авчээ.

Түүний ажлыг залгамжилсан 92 настай ерөнхий сайд Махатхир Мохамадын тушаалаар нэгжих ажиллагааг явуулжээ. Тэр сонгуулийн үеэр Нажибыг шүүхийн өмнө зогсоож, шударга ёсыг тогтоохоо амлаж байсан юм.

Малайзын төрийн 1MDB баялгийн сангаас их хэмжээний мөнгө хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж байсан Нажибыг шинэ ерөнхий сайд томилогдонгуутаа хилээр гарахыг хориглож байв.

Цагдаа нар Нажибын гэрт нэгжлэг хийснийхээ дараа Куала Лампур хотод хэвлэлийн бага хурал хийж, хурааж авсан эд хэрэглэлийг олон нийтэд дэлгэн харуулсан байна. Хурааж авсан зүйлст 12000 ширхэг алтан гинж, бугуйвч,  тансаг брэндийн 567 цүнх, 423 бугуйн цаг гэх мэт багтаж буй бөгөөд үүнийг монгол мөнгөөр тооцвол 560-670 тэрбум төгрөгийн үнэ хүрэх аж.