Коронавируст Ковид-19 халдварын цартахлын бэлэн байдлын сургуулилт 2020 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд явагдлаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 119 тусгай дугаарын Шуурхай штаб ажиллаж үүргээ амжилттай гүйцэтгэв. УОК-оос өгсөн Цагийн байдлын даалгавруудыг 119 Шуурхай штаб хүлээн авч, тухайн өгөгдсөн нөхцөл байдалд тохирсон хариу үйлдлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны зураглал, тооцооллыг гарган цаг тухайд нь дүрэм журмын дагуу эргэж мэдээлж ажилласан юм.
Тухайлбал, өдөр тутамд 10 оператор ажиллаж байсныг хүч нэмэгдүүлэн 20 оператор ажиллуулсан бөгөөд "Коллпро" болон "Интерактив" автомат системийг нэвтрүүлж, орчин үеийн харилцаа холбооны дэвшилтэт технологи, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 119 тусгай дугаарын үйлчилгээ болон дэлхийн өнцөг булан бүрээс холбогдох боломжтой "Шуурхай 119" аппликэйшнээр дамжуулан цагийн байдлын дагуу өндөр ачаалал авсан үед эрүүл мэндийн бусад байгууллагууд, аймаг орон нутаг дах нөөцүүдийг хэрхэн холбож, үйл ажиллагааг хэрхэн тэнцвэржүүлэх, түүнчлэн 119 тусгай дугаарт хандсан иргэдийн эрэмбэлэн ангилалтыг хэрхэн хийх дадлага сургуулилт хийлээ.
Дадлага сургуулилтын үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ХСА, ОЭМА-ны эрдэмтэн, доктор, ЭША-нууд Nutrition cluster, Hygiene cluster-ын олон улсын багуудын бүрэлдхүүнд ажиллан онцгой байдлын үед хүн амын хүнсний болон ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлыг хэрхэн хангах шийдлүүдийг гаргах, төлөвлөгөө боловсруулах даалгавруудыг гүйцэтгэн ажиллав