ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Боловсролын яамны бүрэлдэхүүн НЭМҮТ-д ажиллав

Б.ГАНЗОРИГ
2020-05-13

Шинжлэх ухаан, технологийн төслийн үйл ажиллагаанд санхүүгийн болон үр дүнгийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр ШУТИС болон БСШУЯ-ны бүрэлдэхүүн 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллав.
 

Энэ хүрээнд тус төв дээр хэрэгжиж байгаа
 

-“Хүрээлэн буй орчин дах энтеровирүсийн тархалт, экологийн онцлог, биологийн төрх, эрүүл мэндийн нөлөөллийн судалгаа”,
-“Монгол хүний хоол тэжээлийн байдлыг үнэлэх биомаркеруудын дундаж хэмжээ”,
-“Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, дадлага хэмжих судалгааны арга зүй боловсруулах”,
-“Өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудлууд”,
-“Монгол орны хүн амын дундах бамбай булчирхайн өвчлөл, түүнд нөлөөлөх иод болон эрсдэлт хүчин зүйлсийг судлах нь” зэрэг төслүүдийн явц, үр дүнтэй танилцаж, санхүүгийн үйл ажиллагаа, зарцуулалтыг хянаж, төслийн бодит үр дүнг нэмэгдүүлэх талаар үнэтэй чиглэл, зөвлөгөө өглөө.