ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Истанбул хотоос иргэдээ авчрахаар тусгай нислэг хөөрлөө

O.Admin
2020-05-13

Өнөөдөр Туркийн Истанбул хот руу “МИАТ” компани тусгай нислэг үйлдэж байна. Тэнд манай улсын 170 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтэй гаргасан гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг онцолсон юм. Мөн энэ сарын 28-нд Энэтхэгийн Дели хот руу мөн нислэг үйлдэж 190 гаруй иргэнээ авчрахаар болжээ. Харин нислэгээр бус газраар хил нэвтрэх иргэдийн тухайд Улаан-Үд, Эрхүүгээс тус тус ирэх аж.

Тэгвэл Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас тусгай үүргийн онгоц болон газраар ирж, хилийн боомтоор орж ирэх иргэдийг эрүүл мэндийн асуулгаа үнэн зөв бөглөж, маршрутаа зөв гаргаж, мөн хувийн ариун цэврийн дэглэмээ сайтар сахихыг санууллаа.

Асуумжаа үнэн зөв бөглөснөөр хаана, хэнийг хуваарилах вэ гэдгээ шийдэх аж. Мөн тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүст МХЕГ-ын хоёр эмч мэргэжилтэй байцаагч ажиллаж, бэлтгэл ажил хангуулах бөгөөд онгоцонд суухдаа N95 маскийг бэлдчихвэл халдвар авах, бусад эрсдэл ч багасна хэмээлээ. Үүнээс гадна энд ирээд тусгаарлагдах байрны мөнгөө төлсөн иргэдийг онгоцонд суулгана гэлээ.