Холливудын алдартай жүжигчид болох Брэд Питт, Леонардо Ди Каприо нар найруулагч Квентин Тарантиногийн шинэ уран бүтээл “Once Upon a Time in Hollywood” кинонд хамтран тоглохоор болжээ.
Кино ирэх жилийн наймдугаар сарын 9-нд АНУ-д нээлтээ хийх аж. Квентин Тарантино тус киног найруулахын зэрэгцээ зохиолыг нь мөн өөрөө бичсэн байна. Кинонд 1969 онд Лос-Анжелесын театрын урлагийн талаар өгүүлэх бөгөөд Леонардо Рик Далтоны дүрийг бүтээх бол Брэд Питт Клиф Вүүдийн дүрд тоглох юм байна.