ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Баясгалан: М.Энхсайхан ямар нэгэн гомдол санал хүсэлт гаргаагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-14

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалан цаг үеийн шинжтэй асуудлаар дараах тодруулгыг өглөө. Тэрбээр Хоригдогч М.Энхсайхан нь 409 дүгээр хаалттай хорих ангийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг хүлээх хэсэгт энэ  сарын 7-ны өдрөөс эхлэн хоригдож байна. Өнөөдрийн байдлаар М.Энхсайханы биеийн байдал хэвийн, ямар нэгэн гомдол санал хүсэлт гаргаагүй, хууль журамд заасны дагуу өмгөөлөгчтэй уулзалт хийж байна.

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 16.2.7-д хоригдсон этгээд ном, сонин, сэтгүүл ашиглана гэж заасны дагуу хоригдогчид аллага, хүчирхийлэл, садар, самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүл унших эрх нь нээлттэй байдаг.
М.Энхсайхан өнөөдрийн байдлаар
дөрвөн ном илгээмжээр авсан бөгөөд түүнд ном хэвлэл, бусад хууль журмаар зөвшөөрөгдсөн эд зүйлийг оруулахыг хориглож,  хязгаарлаагүй” болохыг мэдэгдлээ.