ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-аас ирсэн 37 оюутны шинжилгээний хариу эерэг гарлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-14

Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Бид ОХУ-аас ирсэн оюутнуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Шинжилгээгээр дахин  37 оюутны  хариу эерэг буюу халдвартай нь тогтоогдсон. ОХУ-аас ирсэн оюутнуудаас нийт 55 оюутан коронавирусийн халдвартай болох нь албан ёсоор тогтоогдлоо. Одоогоор ХӨСҮТ-д 83 халдвартай иргэнийг эмчилж байна. Бидний хувьд 250 ор бэлтгэсэн. Дараагийн онгоцоор ирэх сэжигтэй тохиолдлуудаас татаж авч, хяналтад авахаар төлөвлөсөн. Цаашид голомттой бүсээс иргэдээ авахаас өөр арга байхгүй. Гаднаас ирсэн хүмүүсийн шинжилгээ хийх ажил үргэлжилж байна” гэв. Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 98 болж, 15 хүн эдгэрлээ.