ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Махбалд 13 жилийн ял оноолоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-15

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болж байна. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг өмнө гаргаж байсан бөгөөд шүүхээс хүлээн авсан юм. Тиймээс өнөөдөр шүүх хуралдааныг товлон хийж байна. Түүнд шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 13 жил ял эдлэх шийдвэрийг гаргалаа. 

Түүний шүүх хурал нийтдээ 11 удаа хойшилсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл ангиар яллан шалгагдаж байгаа аж. Түүнийг 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн билээ. Хэргийг эргэн сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг ажлаа өг хэмээн дарамталж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож, аминд хүрсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.