УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар болон Халх голын саваар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, голын хөндийгөөр 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.