ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНЭУ-аас маргааш 170 гаруй хүн эх орондоо ирнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-18

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНЭУ-аас  иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө. Энэхүү тусгай үүргийн онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирэх юм. Онгоц маргааш буюу энэ сарын 19-ний өдөр 07:30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.