Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр ХӨСҮТ –ийн захирал Д.Нямхүү “ ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарсан. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдлээ. Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Халдвартай дөрвөн иргэний нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр иргэн байна. Орон нутагт байгаа илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-д татан авч, эмчлэх ажил зохион байгуулагдаж байгаа. Нийт батлагдсан 140 тохиолдлоос 24 хүн эмчлэгдэж” гарлаа.