ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Налайх-Чойрын чиглэлийн авто зам ирэх сард ашиглалтад орно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-22

Налайх-Чойрын чиглэлийн авто замын ажил ирэх сарын 10-нд ашиглалтад орох аж. Одоогоор тус замын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа юм байна.Түүнчлэн нийт 4.64 км автозам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай, үйлдвэрлэл аж ахуйн газар болон бусад гудамж замын зэрэглэлтэй, хүнд даацийн автомашин зорчих цемент бетон байх ажээ. Энэхүү замыг нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хийж байгаа юм. Б.Пүрэвжав