ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Казахстан улсаас иргэдээ татаж авах боломжтой боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-29

Манай улс гадны орнуудаас иргэдээ татан авсаар байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд гадаадын 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчирсан аж. Ирэх сард хэд хэдэн улс руу тусгай нислэг хийх бөгөөд зургадугаар сард 2000 иргэнээ татан авахаар болсон гэдгийг Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг онцлов. Мөн зургадугаар сарын хамгийн эхний нислэг нь Казахстан улс руу байна гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл энэхүү нислэгийг явуулах талаас анхаарсан хүн нь Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга Д.Мурат аж. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Мурат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Т.Бадрал нарт хандан гаргасан хүсэлт амжилттай хэрэгжихээр болсон энэ хэмээн өөрийн дэмжигчдийн хуудсандаа мэдээлэл оруулжээ. Тус улсад нийтдээ 1000 гаруй иргэн байгаа ч эхний ээлжинд 170 орчим иргэнээ татан авахаар болов. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 10-ны өдөр Казахстан улсад тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татан авахаар болжээ.