ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Марадона үнэн зөв мэдээллийг 300 мянган песогоор урамшуулна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-29

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Аргентин, Нигерийн тоглолтыг үзэх үедээ даралт нь ихэсч, эмнэлэгт хүргэгдсэн байдаг.  Тэгвэл тус үйл явдлыг  Д.Марадонаг нас барсан мэтээр худал цуурхал тараасан хэрэг гарчээ.

Уг явдалтай холбогдуулан домогт хөлбөмбөгч хуурамч мэдээллийн эх сурвалжийг тогтоохоор болсон аж. Улмаар тус хүнтэй холбоотой  үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг 300 мянган песогоор урамшуулахаар болжээ.

Д.Марадона тоглолтын үеэр хэт баярласны улмаас даралт нь ихэсч эмнэлэгт хүргэгдсэн юм. Гэвч, түүнийг эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа зүрхний дутагдлын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдаж байв. Харин дараа нь Марадона мэдэгдэл хийж, “Миний биеийн байдал сайн байгаа. Өнөөдрийг хүртэл ийм сайн байсангүй” хэмээн худал мэдээллийг залруулсан байдаг.