ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өдөр тутмын сонины редакц руу халджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-29

АНУ-ын Мэрилэнд мужийн Аннаполис хотод байрлах “Капитал Газетте” өдөр тутмын сонины редакц руу өчигдөр буутай этгээд халдаж, таван хүний амийг бүрэлгэжээ. Цагдаа нар гэмт хэрэгтнийг хэргийн газарт баривчилсан байна.

Уг этгээд халдлага үйлдэхийнхээ өмнө олон нийтийн сүлжээнд сүрдүүлсэн аястай мэдэгдэл гаргаж байсан гэнэ. Халдлагын талаар сэтгүүлч Фил Дэвис “Буутай этгээд сэтгүүлчид рүү чиглүүлэн гал нээсэн. Буун дуу сонсогдмогц бид ширээний доогуур орж нуугдсан. Гэсэн ч, тэр ширээний доод хэсэг рүү чиглүүлэн галлаж байсан. Буугаа цэнэглэх чимээ үнэхээр аймшигтай” хэмээн твиттер хуудастаа бичжээ.

Халдлагын улмаас таван хүн нас барсан бол маш олон хүн шархаджээ.