ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Т.БАТСУУРЬ
2020-06-08

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 18. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Эд малын гарлагатай

Наран ургах, шингэх: 04.54-20.49

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.