Энэ сарын 06-ны өдөр 14.00 цагийн үед цeмeнт ачиж явсан ачааны автомашин Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоог мөргөсөн томоохон осол гарсан. Харамсалтай нь ойр хавьд зогсож байсан 13 автомашиныг мөргөсөн ноцтой осол гарсан юм. Тээврийн цагдаагийн албанаас тухайн ослыг гаргасан гэх 30 настай Г-г өмнө нь удаа дараа зөрчил гаргаж байсан буюу нийт 15 удаа зөрчил гаргаж байсан аж.
Осол гаргасан жолооч Г өөрөө хөлөө тээврийн хэрэгсэлд хөлөө хавчуулснаас бэртээжээ. Түүнээс гадна 13 хүний автомашиныг гэмтээсэн хохирлыг барагдуулах ёстой.
Тиймээс тэрбээр ард түмнээсээ сэтгэлийн хандив өгөхийг хүссэн бичлэгээ олон нийтэж цацжээ. 13 машины засварын төлбөрийг төлж барагдуулахаас гадна өөрийн унаж яваад осол гаргасан тээврийн хэрэгслийнхээ зээлийн төлбөрийг төлнө гэдгээ хэлжээ.