ЭМЯ-наас корона вирусын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
-Зургадугаар сарын 8-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 20, Дархан уул аймгийн салбар лабораторид 20 хүнийг шинжилгээнд хамруулахад корона вирус илрээгүй. Дорноговь аймгийн Замын-үүд суманд тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн ХӨСҮТ-ээс эдгэрч дараагийн шат руу шилжсэн 10 хүн нь 18-25 насны оюутнууд бөгөөд тэдний 5 нь цэргийн сургуулийнх, 5 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн оюутнууд юм. Ингээд 4 эмэгтэй, 6 эрэгтэй оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа.Зургадугаар сарын 8 ны өдөр Сиднэй-УБ чиглэлийн онгоцоор 262 иргэнийг хүлээж авсан бөгөөд толгой өвдөж, ханиах шинж тэмдэг илэрсэн 2 иргэнийг ХӨСҮТ-д, архаг хууч өвчтэй, хавдар, элэгний хатуурал гэх шалтгаантай 15 иргэнийг цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бол бусад иргэнийг ажиглалтанд авсан. Тэднийг шинжлэх ажил өнөө өглөө эхлэсэн, хариуг маргааш танилцуулна“ гэв
Өнгөрсөн 24 цагийн байдлаар ОХУ-д нийт 8985 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд манай улстай ойр Эрхүү хотод шинээр 85 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт халдвар 2877 болж, нас баралт 11 боллоо. Харин Тувад 71 шинэ тохиолдол нэмэгдэж нийт 1738 бүртгэгдсэн бол нас баралт 4 болжээ. Тиймээс хил залгаа аймгуудыг анхааралтай байхыг сануулж байна.