АНУ-ын Сенатын танхим Номхон далайн цэргийн командлагчаар ажиллаж байсан Япон гаралтай Харри Харрисыг БНСУ-д суух Элчин сайдаар нэрлэжээ.
Ингэснээр тэрбээр Умард Солонгостой холбоотой аливаа хэлэлцээрийг эхлүүлэх, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллахаар болж байна.
Х.Харрисыг өнгөрсөн хоёрдугаар сард Австралид суух Элчин сайдаар сонгож байсан ч, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Солонгост суух Элчин сайдаар томилох нь зүйтэй гэж үзсэн аж.
Харри Харрис Японы Канагава мужийн Ёокосүка хотод төрсөн бөгөөд 1978 онд Тэнгисийн цэргийн академийг төгссөн байна. Улмаар 2015 онд анхны Япон гарагтай Номхон далайн цэргийн командлагчаар томилогдож байжээ.